• Холбоо барих утас : +976-9999-9517; +976-8811-7888; +976-9999-5249
  • Цахим шуудан : sales@monpellets.com

Балтийн орнууд байгаль орчинд ээлтэй хэрэглэгчид, гэрчилгээжсэн органик, байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буйгаараа алдартай.

Монпеллетс компанийн Балтийн бүс нутгийг хариуцсан төлөөлөгч:

Гүйцэтгэх захирал: Энх-Амгалангийн Рэнчиндорж
Байршил: Вильнюс хот, Литва улс
Хариуцсан бүс нутаг: Литва, Латви, Эстони
Холбоо барих:

 

Яагаад Монпеллетс компани Балтийн орнуудыг (Литва, Латви, Эстони) экспортын стратегийн зах зээлээр сонгох ёстой вэ?

1. Органик ба тогтвортой бүтээгдэхүүний эрэлт өндөр

Балтийн орнуудын хэрэглэгчид экологид ээлтэй, органик, тогтвортой бүтээгдэхүүнийг илүүд үздэг, байгальд ээлтэй хандлагатай. Химийн бордооны оронд органик, ноосон гаралтай бордоо сонгох сонирхол нэмэгдэж байгаа нь Монпеллетс-ийн бүтээгдэхүүнд маш таатай зах зээлийн орчин бүрдүүлж байна.

2. Органик хөдөө аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж байна

Европын Комисс болон орон нутгийн бодлогын хүрээнд Балтийн орнууд органик хөдөө аж ахуйг дэмжих бодлого баримталж, татаас, сургалт, импортын дэмжлэг үзүүлж байна. Энэ нь Монпеллетс компанид өсөн тэлж буй зах зээлд нэвтрэх бодит боломж юм.

3. Европын холбоонд нэвтрэх стратегийн гарц

Балтийн орнууд нь логистик, гаалийн бүрдүүлэлтийн зардал бага, экспортын хувьд хэмнэлттэй гарц болдог. Монгол Улсаас Балтийн аль нэг улсад бүтээгдэхүүн нийлүүлснээр ЕХ-ны нэгдсэн зах зээлд саадгүй, чөлөөтэй түгээх боломж нээгдэнэ.

4. Орон нутаг дахь албан ёсны төлөөлөгчийн давуу тал

Орон нутагт ажиллаж буй төлөөлөгчтэй байх нь дараах олон давуу талыг бий болгодог:

  • Хэрэглэгч, худалдан авагчтай хурдан шуурхай, шууд харилцах

  • Зах зээлийн онцлогт тохирсон маркетинг, сурталчилгаа явуулах

  • Бизнесүүд (газар тариалангийн дэлгүүр, хоршоо, төрийн байгууллагууд)-тэй шууд B2B харилцаа тогтоох

  • Хэл, соёлын онцлогийг мэдэрч, харилцаа, итгэлийг бий болгох