• Холбоо барих утас : +976-9999-9517; +976-8811-7888; +976-9999-5249
  • Цахим шуудан : sales@monpellets.com

Монпеллетс® ХХК-ийн тухай

МОНПЕЛЛЕТС® ХХК нь анх 2014 онд байгуулагдсан ба Монгол улсад инновацийн технологиор 100 хувь хонины түүхий, угаагаагүй, боловсруулаагүй ноосоор дээд зэргийн органик бордоо үйлдвэрлэж байна.

МОНПЕЛЛЕТС ХХК нь анх 2014 онд байгуулагдсан ба Монгол улсдаа шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн зах зээл дээр шинэ бараа, бүтээгдэхүүн экспортлох, малчдынхаа үйлдвэрлэж буй, жилийн жилд нөхөн сэргээгддэг, үнэт түүхий эд болох хонины ноосыг аль болох байгаль орчинд хор нөлөө багатайгаар, бүрэн боловсруулан баялаг бүтээх, 2016 онд батлагдсан “Органик хүнсний тухай” хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах зэрэг зорилтууд тавин, олон жилийн турш идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

Европын Холбоо, ХБНГУ-ын Засгийн Газар хамтран санхүүжүүлсэн “ECO-INNOVATION” төслийн хүрээнд хийсэн судалгааг үндэслэн, ХБНГУ-ын Хумболдтын Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран “Хонины ноосоор органик бордоо үйлдвэрлэх” ажлыг хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн, зах зээл дээр хамгийн сүүлийн үеийн органик бордоо үйлдвэрлэж байна.

2019 оны 12 сараас, Монгол улс, инновацийн технологиор үйлдвэрлэсэн цоо шинэ бүтээгдэхүүн болох “хонины ноосон органик бордоо”-г дэлхийн зах зээл дээр үйлдвэрлэлийн зориулалтаар, их хэмжээгээр экспортлож эхэлсэн анхны орон болж байна.

Олон улсад нэр хүндтэй, Швейцарь улсад төв нь байрладаг, ХБНГУ, Австри улсад салбартай, “ФИБЛ” буюу “Биологийн Газар Тариалангийн Судалгааны Институт”-ээс 2020 оны 03 дугаар сард зохих шийдвэрийг гарган “органик газар тариалалтанд зориулсан бордоо” гэдэг ангилалд, Монгол улсаас хамгийн анхны удаа, “Монпеллетс” бордоог бүртгэж олон нийтэд зарласан болно.

“МОНПЕЛЛЕТС” ХХК нь 2021 оны  03 дугаар сарын 10-ны өдөр “ОРГАНИК ХӨГЖИЛ” ХББ-т “тангараг” өргөн гишүүнээр элссэн байна.

Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн эрдэмтэдийн судалгаагаар манай эх орны хөрсөнд калийн агууламж харьцангүй их байдаг ба харин азот ихээхэн хэмжээгэр байнга дутагдаж байдаг байна. МОНПЕЛЛЕТС бордоо нь манай эх орны хөрсөнд хамгийн чухал бөгөөд эрүүл бордоо болно. Монгол хүний эрүүл мэндэд жимс, ногоо чухал. Жимс, ногоо тарихад органик бордоо “МОНПЕЛЛЕТС” чухал.