• Холбоо барих утас : +976-9999-9517; +976-8811-7888; +976-9999-5249
  • Цахим шуудан : sales@monpellets.com

Монпеллетс бордоо АНУ-н OMRI органик бүтээгдэхүүний гэрчилгээгээ авлаа.

Монпеллетс бордоо АНУ-н OMRI органик бүтээгдэхүүний гэрчилгээгээ авлаа.
Монпеллетс бордоо нь Монголын анхны бөгөөд цорын ганц АНУ-н OMRI-гэрчилгээжсэн, органик бүтээгдэхүүний баталгаажуулалт хийлгэсэн бүтээгдэхүүн

OMRI буюу органик бүтээгдэхүүн, материалын үнэлгээ хийх, хэрэглэгчид болон үйлдвэрлэгчдэд эрүүл аюулгүй, органик бүтээгдэхүүн материал болохыг холбогдох журам зааврын дагуу мэргэжлийн баг хянаж баталгаажуулж олон нийтэд мэдээлдэг байгууллаганд Монголоос анхны бүтээгдэхүүнээр Монпеллетс бордоо бүртгүүлсэн. 

OMRI нь АНУ, Канад болон Мексик улсын органик бүтээгдэхүүнийг баталгаажуулсан хараат бус мэргэжлийн байгууллага бөгөөд тухай бүтээгдэхүүн, материалын талаархи тодорхой мэдээлэл, зааварчилгааг боловсруулснаар органик нэгдмэл байдлыг дэмждэг бөгөөд ингэснээр хэрэглэгчдэд аль үйлдвэрлэгчид органик үйл ажиллагаанд ямар бүтээгдэхүүн тохиромжтой болохыг санал зөвлөмж хэлбэрээр түгээдэг.  OMRI нь 501(c)(3) стандартад нийцсэн ашгийн бус байгууллага бөгөөд бордоо, хортон шавьжтай тэмцэх, малын эрүүл мэндийг хамгаалах бүтээгдэхүүн болон гэрчилгээжсэн органик үйлдвэрлэл, боловсруулалтад ашиглах зориулалттай бусад олон тооны орцуудыг бие даан хянадаг. Компаниуд өргөдөл гаргах үед OMRI нь бүтээгдэхүүнээ органик стандартын эсрэг хянадаг. Зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд нь OMRI жагсаалтад орсон® бөгөөд OMRI бүтээгдэхүүний жагсаалт© дээр харагдана. OMRI нь органик үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдэд техникийн дэмжлэг үзүүлж, сургалт явуулдаг.