• Холбоо барих утас : +976-9999-5249
  • Цахим шуудан : tsogbayan@gmx.net

Монпеллетс бордоо бусад төрлийн органик болон минералын бордооноос ялгаатай юу?

Монпеллетс бордоо бусад төрлийн органик болон минералын бордооноос ялгаатай юу?
Монпеллетс® бордоо азот болон калийн өндөр агууламжтай, дээд  зэргийн био бордоо болно. Азот нь ургамалд тэжээл өгөх, уураг  бүрдүүлэхэд хамгийн чухал бодис ба ургамлын эсийг бүрдүүлэгч  элемент (cytoplasm) юм. Өндөр агууламжтай азот нь ургамлын  ург

Монпеллетс® бордоо азот болон калийн өндөр агууламжтай, дээд  зэргийн био бордоо болно. Азот нь ургамалд тэжээл өгөх, уураг  бүрдүүлэхэд хамгийн чухал бодис ба ургамлын эсийг бүрдүүлэгч  элемент (cytoplasm) юм. Өндөр агууламжтай азот нь ургамлын  ургац ба ногоон эдийг хөгжүүлэхэд их нөлөөлнө. Кали нь ургамлын  эсийг хөөлгөх, томруулах ба даралт үүсгэхэд нөлөөлнө. Эдгээр нь  усны хангамжийн тэнцвэртэй байдлыг хангах ба ууршилтыг  багасгана. Монпеллетс бордооны шүлтлэгийн агууламж нь  алкалины төрлийн бордоонд хамаарах бөгөөд хөрсний хэт  исэлтээс хамгаална. 

 

 

Moнпеллетс  бордоо

Монпеллетс бордоог 100 % хонины ноосноос гаргаж авч байгаа тул дээд зэргийн, азот, калийгаар баялаг  органик бордоо болно. Байгаль орчинд ямарч хор нөлөөгүй тул төрөл бүрийн ургамалд түгээмэл  хэрэглэж болно. Европын Холбоо болон ХБНГУ-ын хатуу журам, шаардлагыг ханган биелүүлсэн эко  фермерийн аж ахуйд хамгийн тохиромжтой бордоо болж байгаагаараа онцлогтой.

БУСАД ОРГАНИК БОРДОО 

Органик бордоог гол төлөв ургамлын болон  малын гаралтай түүхий эдээс гаргаж авдаг тул  фермерийн аж ахуйд тавидаг эко стандарт,  шаардлагыг хангадаг. Органик бордоо нь байгаль  орчинд бага хор нөлөө үзүүлдэг чанараараа  түгээмэл хэрэглэгдэх болсон. Гэвч ихэнх органик  бордоонд 2-4% азот агуулагдаж байгаа нь 13-16% азотын  агууламжтай  минералын бордоотой өрсөлдөх чадвар нь муу байдаг.

МИНЕРАЛЫН БОРДОО 

Минералын бордоонд азот болон калийн агууламжтай  дэмжигч бодис нь өндөр байдаг. Гэвч минералын  бордоонд хүнд метал, байгаль орчинд сөргөөр  нөлөөлдөг, зарим тохиолдолд хэт өндөр туяатай,  хортой бодис ялгаруулдаг бодис байдаг байна.  Бордоонд байгаа азотыг ургамал шингээн авахаас  өмнө урсаж алга болох тохиолдол мөн их байдаг. Энэ  нь хөрс, шороо, хөрсний усыг хэт азотжуулах, хүнд метал,  хортой  бодис,  элементээр  бохирдуулах аюултай. Иймд эко фермерийн аж ахуйд минералын  бордоог хэрэглэхийг хориглодог.