• Холбоо барих утас : +976-9999-5249
  • Цахим шуудан : tsogbayan@gmx.net

Монпеллетс ХХК нь Герман судалгаанд суурьласан инноваци технологи бүхий 100% ОРГАНИК БОРДОО үйлдвэрлэгч, Үндэсний компани

Европын Холбооны санхүүжүүлсэн “ECO-INNOVATION” төслийн хүрээнд хийсэн судалгааг үндэслэн манай компани 2014 онд ХБНГУ-ын компанитай хамтран ажиллах тухай гэрээ байгуулснаар эхлэж байсан түүхтэй.

Манай Монпеллет ХХК нь Монпеллет брэндээр 100% монгол хонины ноосоор экологи, байгаль орчинд ээлтэй органик бордоо (Үрэл) үйлдвэрлэж байна.

ХБНГУ-ын Берлин хотын Гумбольдтын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилд үндэслэн Германы технологи, ноу-хауг ашиглан азот, кали зэрэг ургамлын шим тэжээлээр баялаг монгол хонины ноосыг өндөр чанарын органик бордоо болгон боловсруулж байна. гадны нэмэлт ба химийн бодис ашиглах. Манай үйлдвэр нь ямар ч усны хэрэглээгүй технологитой.

ХБНГУ-ын Берлин хотын Гумбольдтын их сургуулийн дэргэдэх Хөдөө аж ахуй, хот суурин газрын экологийн төслийн хүрээлэнгээс Монпеллетын үндсэн тэжээлийн талаар туршилт явуулав.

Монпеллет нь ЕХ-ны Nr 1069/2009 журамд нийцсэн тул клостридийн перфрингенс, энтеробактериоз, сальмонелла зэрэг аливаа нян, бактериудаас ангид байдаг.

Монпеллетс ХХК нь Европын Холбоонд бүтээгдэхүүнээ экспортлох гэрчилгээ авсан тул 2019 оны 12-р сараас Герман руу экспортолж байна.

Манай бордоо бол FIBL (Органик хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн) -ийн жагсаалтад багтсан анхны бүтээгдэхүүн юм.

Манай шинэ бүтээгдэхүүн нь бэлчээрийн менежментийг сайжруулахад, малын эрүүл, хүрээлэн буй орчны цэвэр тэжээлийн үйлдвэрлэл, органик хүнсний ногоо үйлдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ.