Дэлхий тогтвортой, ногоон хөгжил, байгаль ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрхэмлэдэг болсон энэ үед бид Цөлжилттэй тэмцэх, хөрсний үржил шим, хөрсний өсөлтөд үзүүлэх нөлөөлөл, хэрэглэх арга, технологи, хонины ноосон бордооны шинэ бүтээгдэхүүн олох боломжийн талаар хамтарсан судалгаа хийх хэлэлцээрийг амжилттай ххийж хамтран ажиллах судалгааны гэрээгээ байгууллаа. Тус судалгааны үр дүнг 2023 оны зургадугаар сард гарахаар гэрээнд тусгасан бөгөөд үр дүнд газар нутаг багатай Японы улсын хувьд эрүүл аюулгүй органик хүнс, хөрсний үржил шимийг эрэлхийлэх ажилд нь ахиц гаргахын зэрэгцээ 67 % нь цөлжилтөнд өртөөд буй Монгол улсын газар нутаг, хөрсөнд судалгааны үр дүнгээр хэрхэн зүй зохистой хэрэглэх, арга аргачлал, үр дүнг тодорхойлох нөгөө талаар дэлхийн зах зээлд Герман технилоги, Монгол ноу хау бүхий тус бүтээгдэхүүнийг Японы өндөр хөгжилтэй судалгааны их сургуультай хамтран японы арга ухаан шингээн органик бордооны зах зээлд танилцуулах боломжтой болох юм.