• Холбоо барих утас : +976-9999-5249
  • Цахим шуудан : tsogbayan@gmx.net

Монпеллетс® - хонины ноосон органик бордоо гэж юу вэ?

Монпеллетс® нь 100% монгол хонины ноосоор хийсэн дээд зэргийн био бордоо ба 10% Азот / 6% Кали зэрэг тэжээллэг бодисоор баялаг.

ХБНГУ-ын Гумболдтын Их сургуулийн эрдэмтдийн гаргаж авсан шинэ технологи нь  Европын Холбооны улсуудын хэмжээнд органик газар тариаланг улам эрчимтэй хөгжүүлэх, хүн амыг эрүүл хүнсний ногоо, жимсээр баталгаатай хангах, уламжлалт органик бордооноос илүү сайн төрлийн бордоо бий болгох, хэрэглэхэд чиглэсэн байна.

Манай компани нь энэ ноу-хау, технологийг худалдан авч, хонины ноосоор органик бордоо үйлдвэрлэх, инновацийн шийдэл бүхий үйлдвэрээ 2018 оны 9 дүгээр сард ашиглалтанд оруулсан болно.

Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь хонины ноосыг ямар нэгэн хольцгүйгээр органик бордоо болгож, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо бордож, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл хүнсний ногоогоор хангах, байгаль орчинд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортод шинэ бүтээгдэхүүн гаргах, эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдол, онцлогтой юм.

Монгол хонины, угаагаагүй, бохир ноосоор органик бордоо үйлдвэрлэж, бүтээгдэхүүний дээжийг ХБНГУ-д шинжлүүлэхэд  “Дээд зэрэг”-т буюу „Premium Quality“ ангилалд хамаарагдаж байгааг тодорхойлсон байна.