Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монпеллетс" ХХК-ийн хонины ноосны органик бордооны үйлдвэрт ажиллалаа.
✅Үйлдвэр нь жилд 2000 тонн хонины ноосны бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бусад үйлдвэрт ашиглах боломжгүй, доод сортын угаагаагүй ноосыг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаагаараа онцлог юм.
✅Монгол хонины ноосоор органик бордоо үйлдвэрлээд 5 жил бүтээгдэхүүнээ экспортолж байна. Малчдын угаагаагүй ноосыг өндөр технологиор боловсруулж, хөрсний хамгийн сайн шинж чанартай бордоо үйлдвэрлэдэг.