• Холбоо барих утас : +976-9999-9517; +976-8811-7888; +976-9999-5249
  • Цахим шуудан : sales@monpellets.com

Дотоодод органик бордоо-экспортын бордоо үйлдвэрлэдэг

Дотоодод органик бордоо-экспортын бордоо үйлдвэрлэдэг
Б. Алтангадас Гүйцэтгэх захирал“Манай компани 100 хувь хонины хаягдал ноосоор ус, химийн бодис ашиглахгүйгээр бордоо гарган авдаг бөгөөд хөрс, ургамлын шимт чанарыг нэмж, эрүүлжүүлдэг сайн чанарын бордоо юм.

https://gogo.mn/r/5n55y?fbclid=IwAR02ZAJEBsdAf1e2f_RW0MSAxTjfVQif2te0p7DiIHzrwwP99_Gq60dhAng 

Дэлхийн Банкнаас "Бизнесийн орчин ба өрсөлдөх чадварын үнэлгээ" тайланг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дэлхийн Банкны “Экспортыг дэмжих төсөл”-д хамрагдсан ах ахуй нэгжүүдийн төлөөлөл тус үйл ажиллагаанд оролцлоо.

 

2021 онд хийсэн судалгаагаар бараа экспортолж буй нийт аж ахуй, нэгжүүдийн 43 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгч байв. Гэвч экспортолсон барааны 2 хувийг эзэлж байгаа нь олон үйлдвэрлэгч цөөн тооны барааг гадаадын зах зээлд гаргаж байгааг харуулсан юм.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн тэгш өрсөлдөөнийг хангах, хувийн хэвшлийг илүү үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бизнесийн орчноо бэхжүүлэх боломж байгааг Дэлхийн Банк онцлов.

Тус тайланд манай улсын эдийн засаг нь нүүрс, зэс гэх мэт түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай ба уул уурхай болон эдийн засгийн бусад салбар хоорондын уялдаа холбоо сул байна. Ажилгүйдлийн түвшин өндөр, ажиллах хүчний оролцоо ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд бага байна гэжээ.

“Монпеллетс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангадас “Манай компани 100 хувь хонины хаягдал ноосоор органик бордоо хийдэг.

Ус, химийн бодис ашиглахгүйгээр гарган авдаг бөгөөд хөрс, ургамлын шимт чанарыг нэмж, эрүүлжүүлдэг сайн чанарын бордоо юм. Бид бүтээгдэхүүнээ Герман, Европын зарим орнуудад экспортолж байна.

Өөрийн туршлага дээр үндэслэж яривал манай улсын бизнесийн орчин ажиллаж, амьдрахад хүнд. Цар тахлын нөлөө, төрөл бүрийн өндөр татвар зэрэг асуудлууд их тулгарч, төр засаг ч дэмжлэг үзүүлдэггүй. Бид эх орондоо органик бордоо үйлдвэрлээд бүр экспортлоод байхад яагаад дотоодын хэрэглэгчид химийн орцтой бордоог импортоор аваад байна вэ? 

Үндэсний үйлдвэрлэгчдэд нэн тэргүүний шаардлагатай хэрэгцээ бол урт хугацааны хөнгөлөлттэй зээл байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн талаас дэмжээд өгвөл дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид өсөн дэвжих өндөр боломжтой. Ингэснээр зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохоос зайлсхийж, олон төрлийн бараа, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлж болно. 

Монголд сайн бараа бүтээгдэхүүн их байдаг ч дэлхийн зах зээлд нэвтрэхэд бэрхшээлтэй. Учир нь манайд их хэмжээгээр буюу массаар үйлдвэрлэх технологи дутмаг. Жишээ нь Европын нэг компани гэрээ хийхдээ тухайн барааг маш олноор нь авах шаардлага тавьдаг учир экспорт хийхэд хүндрэлтэй байдаг.

Эсгий углааш хийдэг нэг хүн гадаадын байгууллагад нийлүүлэх болоход тухайн байгууллага мэдээж аравхан  углааш авахгүй. Тиймээс ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг хүмүүс нэгдэж, бараагаа нэг стандарт, горимоор хийж, илүү үр дүнтэй ажиллах шаардлагатай” гэв.

Жижиг, дунд үйлдвэрлэл ДНБ-ий 5 орчим хувь, экспортын 2 хувийг (уул уурхайн бус экспортын 31 хувь) бүрдүүлдэг. Мөн улс орны нэн шаардлагатай байгаа эдийн засгийг солонгоруулах, өөрчлөх, бараа, үйлчилгээний кластер, ханган нийлүүлэлтийн сүлжээг нэгтгэж, ажлын байр бий болгох, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд идэвхтэй тоглогч болж чадна гэж тайланд дурджээ.