ФРАНЦЫН МАЛ АЖ АХУЙН Sommet de l'Elevage ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 2022
Бүгд Найрамдах Франц Улсын Клермон-Ферран хотноо 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд манай улс “Хүндэт зочин” орноор оролцож байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийхэд үндэсний бордоо үйлдвэрлэгч Монпеллетс компани Европын холбоонд малын гаралтай, 100% органик, Европын болон АНУ-н органик бүтээгдэхүүний шалгуур шаардлагыг бүрэн хангаж экспорлож байгаа хонины ноосон органик бордоогоороо тус компанийн Франц улс дахь төлөөлөгч Б. Мэндсайхан амжилттай оролцлоо.
Франц улсын хонины ноосны холбооноос хонины ноосон органик бордооны үйлдвэрийг хамтран байгуулах тухай саналыг тавьсан амжилт, үр дүн өндөртэй арга хэмжээ боллоо. Франц улс уруу бид удахгүй экпсортоо хийнэ гэдэгт итгэж байна.