• Холбоо барих утас : +976-9999-9517; +976-8811-7888; +976-9999-5249
  • Цахим шуудан : sales@monpellets.com

Монпеллетс® бордооны орц ба хэрэглэх аргачлал

Монпеллетс® бордооны орц ба хэрэглэх аргачлал
Хөрсөн дотор ургамлын үндэснээс 3- 5 см доор байршуулан бордоно. /Хэрэглэх заавар материалтай танилцана уу/

Жимсний мод, бут, модлог, хатуу иштэй ургамалд:

тухайн ургамалд шаардагдах тэжээл, бодисноос хамааран 70-140 грамм /ургамал бүрий ниш, үндэс бүрт хийж булна.

Жимс, жимсгэнэ тарихад:

Аргачлал:

-Шинээр мод суулгах, тарихад мод бүрийн нүхэнд тарааж хийгээд дээрээс нь доод тал нь 5см шороо хийж, дараа нь модны үндсийг голлуулан тавьж булна.

-Тарьсан модыг бордоход модны үндэс байрлах газар тойруулан “конус” хэлбэртэй модоор хатгаж нүх гаргаад тэр нүхэнд бордоог хийж булна. Нүхний хооронд ойролцоо зай авч нүхлэх хэрэгтэй. Нүхэнд бордоог тэнцүйвтэр хувааж хийгээд булна. Жилд нэг л удаа бордоно. Хэмжээг их дүүлэх аюул байхгүй.

Ястай жимсний модонд хийх хэмжээ: Нэг ширхэг жимсний модонд 100-140 грамм хийнэ.

Төрөл бүрийн хүнсний ногооны ургамалд:

тухайн ургамалд шаардагдах, дэмжигч бодисноос хамааран 10-50грамм /ургамал тутамд хийж булна.

Хүнсний ногоо тарихад:

Азот ихээхэн шаардагдах хүнсний ногоонд 1 шоо метр газарт 150 грамм орно.

Аргачлал:

Хэрэв нийт талбайг хавтгайлж хөрсийг эхэлж бэлтгээд дараа нь ногооны суулгац болон үрийг суулгах бол 1 шоо метр газарт 150 грамм “Монпеллетс” бордоог жигдхэн тарааж хийгээд дээрээс нь доод тал нь 5см зузаан шороо тарааж дээр нь суулгац болон үрийг хийж булна. Энэ нь бордооны ус хадгалах, хөрсийг хөвсийлгөх чанарыг сайжруулна. Газрын хөрс болон ургамалд бордоо 10 сарын турш үйлчлэх тул жилд ганцхан удаа бордоход хангалттай болно.

Саванд ургуулж байгаа цэцэг, ургамалд

Саванд ургуулж байгаа цэцэг, ургамалд аль болох хөрсийг хөвсийлгөх боломж олгон шороонд булж хэрэглэнэ.

10 грамм / 1 литр хөрсөнд
15 грамм / 4 литр хөрсөнд
20 грамм / 7 литр хөрсөнд
30 грамм / 13 литр хөрсөнд
50 грамм / 21 литр хөрсөнд

Хэрэв шороог овоолж туушин мөр гаргаж ногооны суулгац, үрийг суулгах бол эхлээд туузан шуудуу татаж 1 шоо метр газарт 150 грамм бордоог тарааж хийнэ, дээрээс нь 5 см шороо хийж суулгац, үрийг суулган зохих гүнд булна.