Байгаль орчинд ямарч хор нөлөөгүй, үйлдвэрлэлийн явцад ямар нэгэн химийн болон барьцалдуулах, туслах бодис холидоггүй, ус огт хэрэглэдэгүй, жил бүр нөхөн сэргээгддэг түхий эд болох хонины ноосоор хийдэг болно.
Олон улсын ISO14040-14044 стандартын дагуу "Амьдралын мөчлөгийн үнэлгээ" -тэй нийцсэн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх нь маш чухал байв. Энэхүү стандарт нь үйлдвэрлэлийн үе шат бүрийг үнэлэх замаар агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулалтыг бууруулах хамгийн оновчтой шийдлийг сонгоход чиглэгддэг. Манай үйлдвэр нь хонины ноосыг угаах шаардлаггүй, ус хэрэглэдэггүй, ямар нэгэн химийн болон бусад бодис, материал холидоггүй тул байгаль орчинд олон төрлийн ашиг тусаа өгдөг.
Монпеллетс® органик бордоо үйлдвэрлэхэд бусад ердийн бордоотой харьцуулахад ердөө 0.20 грамм нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг ба энэ нь харьцангүй маш бага болно.