Манай орон 30 гаруй сая толгой хонин сүрэгтэй, жил бүр 30-35 мянган тонн ноос үйлдвэрлэж байна. Бид малчдынхаа үйлдвэрлэсэн үнэт түүхий эд, хонины ноосыг бүрэн боловсруулан, нэмүү өртөг шингэсэн, инновацийн технологиор, цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж байна.